УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ЭМЯ, Нийслэлийн ЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүд Налайх дүүргийн Эрүүл Мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, ярилцлаа.
Уулзалтын хүрээнд НЭМГ-аас Налайх дүүргийн ЭМТ-д 214 сая төгрөгийн үнэ бүхий HYUNDAI STARIA маркийн түргэн тусламжийн шинэ автомашиныг гардуулан өглөө.
Эрүүл Мэндийн сайд Ж.Чинбүрэн Налайх дүүргийн ЭМТ-д нэн шаардлагатай
нярайн амьсгалын аппарат
нярайн СРАР
унтуулгын аппарат
зөөврийн ЭХО
эрчимт эмчилгээний хяналтын монитор
амьсгалын CO2 хэмждэг аппарат
бартаат зам туулах чадвар сайтай автомашиныг тус тус шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ.
Налайх дүүргийн ЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнууд 2025 онд 23 гаруй мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд жилд дунджаар 40 гаруй мянган хүнд хүрч ажилладаг.
Эрүүл мэндийн байгууллагууд 2023 оноос гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноос хойш НД, ЭМД-д өр төлбөрүүд үүсэж, санхүүгийн хувьд хүндрэлтэй ажиллаж байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж, санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд бодлого, зохицуулалт хэрэгтэй байгааг уламжилсан юм.



Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.
Эхний сэтгэгдлээ үлдээнэ үү!
Сэтгэгдэл нэмэх